Уншиж байна ...

ШИМТГЭЛГҮЙ ШИЛЖҮҮЛ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 16
Сурталчилгаа
Харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Капитрон банк бүх валютын гүйлгээний шимтгэлээ тэглэлээ.

Бид олон улсын SWIFT сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцооны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэдэг бөгөөд харилцагчдадаа гадаад гуйвуулгыг шимтгэлгүй шилжүүлэх урамшууллыг зарлаж байна. Энэхүү урамшуулал нь 2024.04.01-10.31 хүртэл зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд таны хийсэн гүйлгээ тутамд дараа нь ашиглаж болох шимтгэлгүй гадаад гүйлгээний эрх олгоно. Тодруулбал, харилцагч та дижитал апп болон салбарт хийсэн 3 гүйлгээ тутамд 1, мөн уламжлалт сувгаар дамжуулан хийсэн 5 гүйлгээ тутамд 1 эрхтэй болох ба түүнийгээ урамшууллын хугацаа дууссан ч шимтгэлгүй шилжүүлэг хийн ашиглах боломжтой. Нэг харилцагчид олгох эрхийн дээд хэмжээ 10 ширхгээс хэтрэхгүй.

Олон улсын байгууллагууд Монгол банкуудад тавигдах шаардлагаа өндөрсгөж байгаа өнөө үед Капитрон банк олон улсын дүрэм, стандартыг хангаж ажилласны үр дүнд дэлхийн нэр хүнд бүхий банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бид дэлхийн 6 улсын 17 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, KRW, JPY, CNY, EUR, RUB, GBP, CHF, SGD зэрэг 9 төрлийн валютаар харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг таатай нөхцөлөөр гүйцэтгэн ажиллаж байна. Хамгийн сүүлд Капитрон банк харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжих, олон улсын төлбөр тооцоог илүү хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор БНХАУ-ын Bank of China-тай корреспондент харилцаа тогтоож, данс нээн хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Сингапур Улсын нэр хүнд бүхий DBS банктай өнгөрсөн оны гуравдугаар сард корреспондент харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бол 2023 оны 12 дугаар сард тус банканд ам.долларын данс нээн харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг шуурхай, гүйцэтгэх боломжийг бий болголоо.

Харилцагч та өөрт ойр байрлах Капитрон банкны салбар болон шинэчлэгдсэн Дижитал банкаараа олон улсын SWIFT сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцооны гүйлгээгээ хурдан, найдвартай, шимтгэлгүй шилжүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: shorturl.at/flwI3 линкээр авах боломжтой.

зураг
 

-Ухаалаг ирээдүйн зүгт- КАПИТРОН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.