Уншиж байна ...

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

ikon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо /2024.04.15/-ны хуралдаанд дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Газар тариалангийн салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн төсөлд 2 асуудал оруулах санал хэлэв.

Нэгдүгээрт, Засгийн газар маш яаралтай тариаланчдад ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авах үнээ зарлах хэрэгтэй байна. Үүнийг БОХХАА-н БХ-ны энэ тогтоолд шууд тусгаж өгье. Үгүй бол тариаланчид энэ хавар юу тариалахаа шийдэж чадахгүй байдалд ороод байна.

Хоёрдугаарт, Засгийн газар “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулах төсөл УИХ-д оруулж ирэхдээ ногоочдыг нэмж оруулах хэрэгтэй байна. Үгүй бол даатгалгүй, банкны зээлгүй, гамшгийн хуульд оруулдаггүй хэдэн ногоочид жил дараалан үер, усны гамшигт тарьсан ургацаа алдсаар байна.

Ямар ч хамгаалалт, дэмжлэг байхгүй энэ хүмүүсийг орхиод "Хүнсний хувьсгал" ярьж дотоодоосоо төмс, хүнсний ногоогоор хангах зорилт биелэхгүй” гэлээ.