Уншиж байна ...

Миколас Алекна хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн удаан оршсон дээд амжилтыг шинэчиллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
BBC

Литвагийн тамирчин Миколас Алекна хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн олон жил эвдэгдээгүй зээрэнцэг шидэлтийн төрөлд шинэ дээд амжилт тогтоолоо. Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгө, хүрэл медальт М.Алекна АНУ-ын Оклахома муж улсын Романо хотод болсон цуврал тэмцээний үеэр 74.41 метр үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон юм. Тэмцээний дараа түүний үзүүлэлтийг албан ёсоор 74.35 см гэж үзжээ.

Тэрбээр тав дахь оролдлогоороо Германы нэрт тамирчин, олимпын алт, мөнгөн медальт Юрген Шультын 1986 онд тогтоосон 74.08 метр амжилтыг нь шинэчилсэн юм. 

М.Алекна бол удам дамжсан тамирчин. Түүний аав нь алдарт тамирчин Виржилус Алекна юм. Олимпын хошой аварга (2000, 2004) болж байсан аавынх нь дээд амжилт 73.88 метр байв. Уг үзүүлэлтээр бүх цаг үед гуравдугаарт жагсдаг боллоо.

Түүний хүү Миколас 2022 оны ДАШТ-ээс 19 настайдаа мөнгөн медаль хүртэж, уг спортын төрөлд дэлхийгээс медаль авсан хамгийн залуу тамирчин болж байв. Тэр жилээ Миколас тивийнхээ аварга болж, тэмцээний түүхэнд шинэ рекорд бичүүлсэн. 

Дараа жил нь буюу 2023 онд залуучуудын Европын АШТ-д анх удаа 70-аас дээш метрийн үзүүлэлтэд хүрснээр өсвөр насандаа ийм амжилт үзүүлсэн анхны тамирчин болж байв.

 

Эх сурвалж: BBC