Уншиж байна ...

"Л-Карнитин, Л-Карн эмийг шууд тураах үйлчилгээтэй гэж болохгүй. Хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр хэрэглэдэг"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Хөнгөлөлттэй эмийн зохицуулалттай холбоотой мэдээлэлтэй танилцаж байна. 

зураг
 

Энэ үеэр ШИНЖЭЭЧ дараах мэдээллийг танилцуулав. Тэрбээр "2022 оны ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоолоор зайлшгүй шаардлагатай есөн эмийн жагсаалттай. 2022 оны долдугаар сарын 29-ний А/383 тоот Импортын лиценз олгох тухай тушаалаар уналт таталтын эсрэг 44 эмд импортлох зөвшөөрөл олгосон. 

Уналт таталтын эсрэг эмийн импортын лиценз орсон 44 эмийн жагсаалт дунд тураах, энерги үүсгэлт, бие мах бодын сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэглэдэг Л-Карнитин, Л-Кари гэх эмийг оруулсан" хэмээв. 

зураг
 
зураг
 

Энэ талаар хянан шалгах Түр хорооны гишүүн М.Оюунчимэг "Эмийн сангуудад эмүүд яагаад харилцан адилгүй үнэтэй байна вэ. Уналт таталтын эсрэг эмийн жагсаалтад тураах эм орсон байна. Үүнийг ЭМДҮЗ-ийн төлөөлөл мэдэж байсан уу" гэв.

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Дарга Л.Бямбасүрэн "ЭМДҮЗ-ийн тогтоолоор тухайн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгдөг. Тэгэхээр эмийн сангууд эмийн үнийн дээд хязгаарт үнийг барьж олгох хэрэгтэй. Хөнгөлөлттэй эмийн гол зорилго нь шаардлагагүй хэвтэлтийг бууруулах юм" гэв.

зураг
 

Уналт таталттай холбоотой эмийн жагсаалтын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "2022 оны зургаадугаар сард уналт таталттай тархины саа, саажилттай хүүхдүүдийн төрийн бус байгууллагын гишүүдтэй уулзалт хийсэн. Энэ хүрээнд 44 эмийн үнийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн хэрэглэдэг эмийг даатгалаас 100 хувь, насанд хүрэгчдийнхийг 70 хувь хөнгөлөх тогтоол гаргасан. 

Л-Карнитин, Л-Кари гэх эмийг хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр дэмжлэг болгож хэрэглэдэг. Ялангуяа төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлах хам шинж, сэтгэц хөдөлгөөний алдагдал, уналт таталт алдагдах үед хэрэглэдэг. 

Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Хүнсний зорилгоор зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүнд орж явдаг" хэмээн ярилаа. 

зураг
 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1882416615504917