Уншиж байна ...

“БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохилоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 15
Сурталчилгаа

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн “БИД” ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй эрсдэл, татвар бага, өндөр өгөөжтэй “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслол 2024.04.15-нд боллоо. 

Тус ХБҮЦ-ыг Монголд анх удаа Чингис хаан хөрөнгийн бирж ХХК-аар арилжаалж буйгаараа онцлогтой бөгөөд энэ үеэр тус биржийн нээлтийн ёслол тохиосон юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Тус ёслолд СЗХ, Чингис хаан хөрөнгийн бирж ХХК, Бид ассет ТЗК болон тус ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгон ажилласан андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК,  Хөрөнгө итгэмжлэн удирдагч Эм Ай Си ЖИ ХХК, Өмгөөллийн Батбаяр Энд Партнерс ХХН, Аудитор зээлийн шинжилгээ гаргагч Нексиа Глобал Монголиа Аудит ХХК-ийн удирдлага, төлөөлөгчид зэрэг албаны бусад хүмүүс оролцсон юм.

“БИД” ХБҮЦ-НЫ ОНЦЛОГ

“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.

Тус ХБҮЦ нь 17.8 тэрбум төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан, улирал тутам хүү төлөгдөх, 18, 21, 24 саруудад үндсэн төлбөр төлөгдөх нөхцөлтэй, хөрвөх чадвар өндөртэй буюу хөрөнгө оруулагчид хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой юм.

зураг
 

“БИД” ББСБ ХХК-ИЙН ТУХАЙД

Үнэт цаас гаргагч “БИД ББСБ” ХХК нь 18 салбар, 100 гаруй ажилтантайгаар 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  ууган банк бус санхүүгийн байгууллагуудын нэг юм.

Компанийн цэвэр ашиг сүүлийн 3 жилд жилд дунджаар 21.5 хувиар өсөж 2023 оны эцэст 8.4 тэрбум төгрөгт, цэвэр зээлийн хэмжээ нь жилд дунджаар 29 хувь өсөж 67 тэрбум төгрөгт,  өөрийн хөрөнгийн өгөөж 21.7 хувьтай буюу салбарын дунджаас 6 хувиар өндөр байгаа нь тус компани хөрөнгийг үр ашигтай, оновчтой удирдах замаар ашигт ажиллагааг нэмэгдүүлж буйг илэрхийлж байна.

“БИД” ББСБ ХХК нь өмнө нь  хөрөнгийн зах зээлд 15.5 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна.

Захиалга дүүрсэн тохиолдолд шууд хаагдах нөхцөлтэй тул хөрөнгө оруулагч та амжиж захиалгаа өгөөрэй.

ЗАХИАЛГАД НЭГДЭХ

🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 8688-9922
📲 8610-5050
📲 8888-0272
📲 8083-6622

МЭДЭЭЛЭЛ АВАХ: 🌐 golomtcapital.com/page/abs/bid

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.