Уншиж байна ...

"Тавантолгой ДЦС төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Камбожийн компанийг сонгосон. Гэвч тендерт шалгараагүй түншлэл шүүхэд хандсан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:06 2024/03/22

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газрын 2013 оны 71 дүгээр тогтоолоор Тавантолгой цахилгаан станц төслийг эхлүүлж байсан. Засгийн газар "Тавантолгой цахилгаан станц" ХХК болон "MSC power" ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээг 2016 оны зургаадугаар сарын 24-нд байгуулж байсан. 

Гэвч Оюутолгой болон Тавантолгой цахилгаан станц компаниуд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнийг харилцан тохиролцож чадаагүй улмаас 2016 оноос хойш төсөл хүлээлтийн байдалд орсон. 

Төслийн хөгжүүлэлтийн үе шат 2017 онд удаашралтай байсан учраас гадаадын хөрөнгө оруулагч гарч байгаагаа мэдэгдсэн.

Улмаар Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор өмнөд бүсийн уул уурхайн болон Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг хангах зорилгоор цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх төрийн өмчит "Тавантолгой Дулааны Цахилгаан Станц (ДЦС)" ХХК 2020 оны аравдугаар сард байгуулагдсан. 

Төслийн хүрээнд гурван блок бүхий 450 мегаваттын хүчин чадалтай ДЦС, Тавантолгой болон Оюутолгой дэд станц руу чиглэсэн хоёр хэлхээ 220 киловаттын 167 км цахилгаан дамжуулах агаарын шугам, ус хангамжийн байгууламжийг барих ёстой. 

Тус станцын ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр 2020 оны арванхоёрдугаар сард хэлэлцэж баталсан. Засгийн газрын 2023 оны 132 дугаар тогтоолын дагуу 450 мегаваттын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. 

Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сар, 2022 оны тавдугаар сард зарлаж байсан. Тус бүр нэг оролцогч материалаа ирүүлсэн боловч техникийн шаардлага хангаагүй санал ирүүлснээс болж амжилтгүй болсон.

Тендер амжилтгүй болоход дараах асуудлууд нөлөөлжээ. Үүнд: 

  • Оролцогч компаниуд төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, төлбөрийг нүүрсээр авах санал ирүүлсэн нь офтэйк гэрээг хязгаарлах арга хэмжээтэй давхацсан. 
  • 2021 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин "манай улс гадаад оронд хатуу түлшээр галладаг цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн төслийг санхүүжүүлэхгүй" гэж мэдэгдсэн. Үүний дагуу Хятадын хөгжил шинэтгэлийн хорооноос эрчим хүчний шинэ эх үүсвэрийн төсөлд зөвхөн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжтойг дурдсан. 
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан нүүрсээр ажиллах цахилгаан эрчим хүчний төслийг санхүүжүүлэхээс Засгийн газрууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд татгалзаж байна. 

Засгийн газар 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны хуралдаанаар Тавантолгой ДЦС-ын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 132 дугаар тогтоол баталсан.

Төслийг 300+150 мегаватт гэсэн хоёр үе шатанд хувааж эхний ээлжид 300 мегаваттыг ашиглалтад оруулахаар тогтсон. Барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан EPC+F хэлбэрээр, санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлөөр сонгон шалгаруулахыг даалгасан юм.

Олон улсын нээлттэй тендерийг 2023 оны зургаадугаар сарын 12-нд зарлаж, долдугаар сарын 23-нд нээхэд хоёр компани оролцсон. Үүнд Камбожийн хаант улсын "Метам интернэшнл" компани төслийн ерөнхий гүйцэтгэгчээр оролцох санал ирүүлсэн.

Тэд зураг төсөл, инженерийн зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчийн гэрээг БНХАУ-ын компаниудтай байгуулжээ. Мөн цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч Хятадын найман компаниудаас худалдан авахаар байгуулсан байна. 

Мөн Хятад, Монголын хамтарсан түншлэл санал ирүүлсэн. Тендерт Камбожийн хаант улсын "Метам интернэшнл" компанийг шалгаруулж зөвлөмж хүргүүлсэн. Гэвч тендерт шалгараагүй Хятад, Монголын хамтарсан түншлэлээс Сангийн яаманд удаа дараа гомдол гаргасан.

Гомдлын дагуу Сангийн яамнаас тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгсөн. Тендерийн хүчинтэй хугацаанд үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан тендерт оролцогчоос Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй байна. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан тохиолдолд 30 сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх ёстой бөгөөд Тавантолгой 300 мегаваттын ДЦС-ын төслийг 2024-2027 онд ашиглалтад оруулах боломжтой. 

14:20 2024/03/22

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1628225374616969/