Уншиж байна ...

Senzu эсрэг багийн тамирчныг "хутгалсан" ч эхний тоглолтдоо Украины Natus Vincere-д хожигдлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"PGL Major Copenhagen 2024" буюу CS2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Дани улсад Elimination Stage шатны тоглолтуудаар үргэлжилж байна. 

Азийн Counter Strike тоглоомын түүхэнд бичигдээд буй "The MongolZ" тус шатны эхний тоглолтоо Украины Natus Vincere багтай хийж, 13:10 онооны харьцаатайгаар хожигдлоо. 

Манай баг "Mirage" дээр эхний хагаст довтлох талаасаа тоглосон бөгөөд 5:7 онооны харьцаатайгаар байраа сольсон юм. Мөн залуухан тоглогч Mzinho буюу Б.Аюуш 9 kill хийснээр багаа тэргүүлжээ. 

Тэгвэл тоглолтын хоёрдугаар хагаст хамгаалах талаасаа гар бууны тулааныг алдаж эхлүүлсэн. Гэхдээ тоглолтын 15 дугаар үед Senzu эсрэг багийн тамирчныг хутгаар унагааж багтаа оноо авсан нь онцлох зүйл байлаа. 

Улмаар тэд дөрөв дараалан хожиж онооны харьцааг 9:9 болгож ойртуулсан ч ялагдал хүлээсэн юм. Ингэснээр Elimination Stage шатны дараагийн тоглолтоо өнөө шөнө ВО1 журмаар хийх юм.