Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш ТЭГШ дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Шинэчлэгдсэн хуваарийн дагуу маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал хугацаанд өглөөний 08:00 цагаас эхлэн оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Харин Бямба, Ням гарагт болон нэгдүгээр сарын 1-ний өдөр үйлчлэхгүй.