Төрийн ордонд Монголын Эдийн Засгийн Чуулган 2018 үргэлжилж байна. Өнөөдөр Их танхимд болсон Монгол Улсын хөгжлийн загвар нэгдсэн хэлэлцүүлгийн ОНЦЛОХ ЭШЛЭЛүүдийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал:
- Хөгжлийн загварын талаар ярихад олон чиглэл рүү ороод байна. Гэхдээ илтгэгч нарын ярьснаас үзэхэд одоо байгаа баримт бичгээ бид хөгжлийн загвар гэж ойлгох нь зөв бололтой.
- Үүнийгээ хэрэгжүүлэх асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай юм байна.
- Сүүлийн 27 жилийн хугацаанд урт хугацааны 3 үндсэн баримт бичиг боловсруулж, баталсан. Тэрийг дагаад салбар хоорондын 500 гаруй бодлогын баримт бичиг болосвруулсан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа баримт бичиг нь 160 байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
- Бид өөрсдийн хүссэн хэмжээгээр хөгжиж чадсан уу гэвэл үгүй. Үүнд улстөрчид буруутай.
- Гурван сая хүн амын 60 хувь нь буруу замаар будаа тээж байна.
- Хөгжлийн загвар, хөгжлийн индекс тогтвортой байх ёстой.
- Эрх мэдлийн зөв хуваарилалтыг хийж өгөх шаардлагатай.
- Тогтвортой хөгжлийн институт хэрэгтэй байна.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж:
- Тогтворгүй байдал нь бидний хөгжлийг урагшлуулахгүй, саад болсон.
- Энэ их хүчийг яаж ашиглах вэ гэдгийг бодох ёстой.
- Ингэж байж хөгжинө.
- Бид олон төрлийн цаас бэлтгэж, шийдвэрүүд гаргаж байна.
Санхүү эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн Л.Энхтайван:
- Хоёроос доошгүй институт байгуулах нь зөв юм.
- Үндэсний хөгжлийн газарт яг үнэндээ стратеги, бодлого төлөвлөгөө дээр ажилладаг
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
- Монгол Улсад тогтвортой юм алга. Эмзэг биш сэдэв ч алга. Хууль гаргадаг, хуулиа хэрэгжүүлдэггүй улс болчихсон.
- 187 мянган төрийн албан хаагч нар байна. Энэ бол хэтэрсэн тоо.
- Сум орон нутагт бодлого алга. Яаж хөгжих юм бэ.
- .
Эдийн засагч, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл:
- Угаах зүйлсийн жагсаалт хэтэрхий олон болчихсон. Хамгийн их бохирдсоноо гаргаж ирж угаах хэрэгтэй. Нэгдүгээрт, хуулийн засаглал. Хоёрдугаарт, төрийн алба. Гуравдугаарт, уул уурхайн засаглал. Энэ 3 зүйл хиртсэн байна.
-
- Одоо
- Төрийн зохицуулалтын шимтгэлийг хийхгүй бол хүнд суртал ургаад байна. Хортой мөөг шиг эргээд ургасан байна.
- Тэгсэн мөртлөө 2030 онд чинээлэг дундаж ангийг бий болгоё гэсэн байна. Ттодорхойлъё
- Үндэсний хөгжлийн газар байх шаардлагагүй. Оронд нь Үндэсний хөгжлийн газар чинь хоёрын хооронд байгууллага. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй.
Эдийн засагч Н. Дашзэвэг заалнаас гар өргөн үг хэлэхдээ:
- Дундаж цалин 1,000 доллар байхаар хөгжлийн загвараа хий.
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан заалнаас гар өргөн үг хэлэхдээ:
- Бид маш олон зүйл ярьснаа асуудлын гаргалгааг гаргахгүй тарах гэж байна. Та нар авлигаа ярихгүй байна.
- УИХ-ын гишүүд мафийн гишүүн болчихоод яагаад бид нарыг ингэж, тэгж амьдар гэж заагаад байгаа юм. Ингэж ярих эрх та нарт байгаа юу?
- Монгол Улсын намуудын санхүүжилтийг та нар чимээгүй хараад хүртээд амьдраад байгаа чинь Монгол Улсыг авлигад автуулж гүйцлээ.
- Өнөөдрийн бүх асуудлын суурь нь хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй мөнгөний асуудал юм.