“Монголын эдийн засгийн чуулган - 2018”-ын хоёр дахь өдрийн хүндэт зочны илтгэлийг Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат тавилаа.
Түүний "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх шаардлагатай байдаг. Энэ бол цор ганц бөгөөд бодитой арга зам.
- Энэ нь төр засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой гэж би үздэг.
- Хэрэв бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө хурдасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
- Олон талаараа
- Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах нь хэцүү. Товчхондоо
- Оюу толгой Рио Тинто төдийгүй дэлхийн хэмжээнд аюулгүй ажиллагааг дээд зэргээр хэрэгжүүлж чадсан.
- Өнөөгийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улс 50 жилийн өмнө цөөн хүн амтай, жижигхэн улс байсан. Ганцхан том зэс үйлдвэрлэгчтэй тус улс эдийн засгийн олон талт бодлогыг хэрэгжүүлж чадсан.
- Энэ төсөл дараа дараагийн хөрөнгө оруулалтуудын үлгэр жишээ авах төсөл яриангүй мөн. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.