Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жэрэми Лин баруун өвдөгнийхөө шөрмөсийг тасалж энэ улирлыг өнжихөөр боллоо

SPS телевиз
2017 оны 10 сарын 20
SPS
Зураг зураг

Брүүклин Нэтс багийн хамгаалагч Жэрэми Лин шинэ улирлын эхний тоглолт болох Индиана Пэйсерсийн эсрэг хийсэн тоглолтын дөрөвдүгээр үед өвдгөндөө хүнд бэртэл авч талбайг орхисон билээ. Тэгвэл Брүүклин Нэтс баг түүний бэртлийн талаар албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрхүү мэдэгдэлд Жэрэми Лин баруун өвдөгний шөрмөсөө тасалсан бөгөөд энэ улирал дахин талбайд гарах боломжгүй гэсэн байна.

Лин өнгөрсөн улиралд мөн бэртэл гэмтлээс болж 46 тоглолтыг өнжсөн билээ. Брүүклин Нэтс багийн хувьд энэ улиралд плэйоффт шалгарах магадлал багасч байна. Гэсэн ч Нэтсийн шинэ цэрэг Д’Анжело Рассел улирлын эхний тоглолтонд шилдэг тоглолт үзүүлэн 30 оноог авсан билээ.

Түүний бэртэл мөн Кливленд Кавальерс багийн ирээдүйд нөлөөлнө. Нэтс багийн драфтын эрхийг Кливленд Кавальерс баг эзэмшиж байгаа юм. Тиймээс Нэтс баг муу амжилт үзүүлэх тусам Кливленд Кавальерс багийн драфтын эхний сонголтыг хийх магадлал ихсэх юм.

Зураг