Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дрэймонд Грийний рентген зурагны хариу гарчээ

SPS телевиз
2017 оны 10 сарын 20
SPS
Зураг зураг

Улирлын нээлтийн тоглолтонд бэртэл авсан тоглогчдын нэг бол Дрэймонд Грийн. Багийнхаа хамгаалалтын ноён нуруу болсон Грийний бэртэл гэмтэлд санаа зовниж суусан хүмүүс олон байсан. Тэгвэл өчигдөр түүний зүүн өвдөгний рентген зурагны хариу гарчээ.

Рентген зурагны хариу сөрөг гарсан бөгөөд ясны бүтцэд ямар нэг гэмтэл байхгүй болох нь тогтоогдсон байна. Дрэймонд Уорриорс багийн дараагийн тоглолт буюу Пэликансын эсрэг хийх тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Улирал дөнгөж эхэлж байгаа төдийгүй Уорриорс баг ирэх 6 – р сар хүртэл тоглох шаардлага гарч болзошгүй учраас Уорриорсын удирдлага түүнийг талбай дээр гаргах гэж төдийлөн яарахгүй нь мэдээж.

Улирлын шилдэг хамгаалагч шагналын эзэн Дрэймонд Грийн багтайгаа хамт аялж байгаа бөгөөд багийн бэлтгэлд оролцож байгаа ажээ.

 

Зураг