Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дубай хот өөрийн албан ёсны крипто мөнгөн тэмдэгтийг гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНЭУ-ын Дубай хотын захиргаа өөрийн албан ёсны блокчэйн технологид суурилсан крипто мөнгөн тэмдэгтийг гаргажээ.

emCash гэгдэж байгаа уг тэмдэгтийг нэвтрүүлэхэд Дубай хотын өмчит Emcredit Limited компани, Британий Object Tech Group компани хамтран ажилласан байна.

Дубай хот эдийн засгаа орчин үеийн технологид суурилуулан хөгжүүлэх Dubai Economy Accelerators төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь уг крипто мөнгөн тэмдэгт болж байгаа гэнэ.

emCash-ийг ухаалаг гар утаснаасаа бүх төрлийн төлбөр тооцоо хийхэд ашиглах ба NFC (Near-Field Communication) технологи ашиглан зайнаас радио долгионоор уншуулах боломжтой юм байна.

Зөвхөн мөнгөн тэмдэгтээр зогсохгүй, “Blockchain as a Service” платформ ашиглан Дубай хотын засаг захиргааны бүх үйлчилгээг иргэдэд хүргэхдээ блокчэйн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Блокчэйн технологи нь төвлөрсөн биш, өндөр нууцлалтайгаар мэдээллийг түргэн түгээх арга бөгөөд санхүүгийн төдийгүй өөр олон хэрэглээнд ашиглах боломжтой юм.

Дубай хот өөрийгөө ирээдүйн хот болгохоор ажиллаж байгаа. Тэд мөн блокчэйн технологи дээр бүхэлдээ суурилсан дэлхийн анхны хот болохоор зорьж байна. Эхний ээлжинд зөвхөн хот дотроо хэрэгжүүлэх бол дараа нь Арабын Нэгдсэн Эмират даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Futurism