Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрамжийн төв байгуулах "Ачлалт үйлс" ХАНДИВЫН аяныг эхлүүллээ

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор  барих талаар “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Ачлалт хүүхдүүд" ТББ-ын захирал Б.Саранбаатар "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн үйлчилгээ, түр байлгах үйлчилгээ, сэргээн засах  гэх мэт үйлчилгээний байгууллага хомс байдаг билээ. Иймд бид "Ачлалт үйлс" хандивын аяныг эхлүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн төв байгуулснаар асаргаа шаардлагатай 60 иргэн, 60-аас дээш насны 20 өндөр настан, түр асрамж шаардлагатай 20 иргэн буюу 100 хүнийг хүлээн авахаар төлөвлөж байна" гэв

 
Гэрэл зургийг mpa.mn

""Ачлалт хүүхдүүд" ТББ нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байна. Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн ахмад настануудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар нийт 26 өвчтөн байрлан асруулж байна. 

Судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 110,000 иргэн байна. Иймд бид асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахаар "Ачлалт үйлс" төслийг санаачлан хандивын аяныг эхлүүлж байна " гэж  "Ачлалт хүүхдүүд" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Болороо  хэллээ.
 
Тус цогцолборыг Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтэд барих бөгөөд газрын асуудал шийдэгдсэн. Асруулагчдын байр, сэргээн засах тусламж, эмнэлгийн яаралтай тусламж, сургалт, асаргааны төв гэсэн дөрвөн барилга барих өртөг нь нэг тэрбум төгрөг болж байгаа аж. Мөн цогцолборын байранд аж ахуй эрхлэхээр төлөвлөжээ.
Мөн цогцолборын байранд аж ахуй эрхлэхээр төлөвлөжээ.
Төсөлд оролцогч байгууллагууд:
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,
  • Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд,
  • Олон улсын байгууллагууд,
  • Дотоодын хандивлагч байгууллагууд,
  • Сайн дурын байгууллагууд.

Төслийн талаарх мэдээллийг "Ачлалт хүүхдүүд" ТББ хуудсаас авах боломжтой.