Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Куба дахь Элчин сайдын яамаа АНУ хааж магадгүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хавана дахь дипломат ажилтнуудын эсрэг “дуу авианы зэвсэг” хэрэглэж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсны дараа Вашингтон Куба дахь Элчин сайдын яамаа хааж магадгүй боллоо.

Элчин сайдын яамыг хаах эсэхийг яг одоо судалж байгаагаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон мэдээлжээ.

2016 оны сүүлээр тохиолдож эхэлсэн уг нууцлаг халдлагад одоогоор 21 хүн өртөж, сонсголоо бүр мөсөн алдахаас эхлээд тархины гэмтэлтэй болоод байгаа юм.

АНУ-ын албаныхан ямар нэг дуу авианы зэвсэг хэрэглэсэн байх гэж үзэж байгаа. Кубын тал уг хэрэгт холбогдолгүйгээ зарлаад байна.

Мөн Канадын Элчингийн хоёр ажилтан ижил шинж тэмдэгтэй хохирол амсаад байгаа юм. Уг хэргийг Холбооны Мөрдөх Товчооноос гадна Канадын цагдаагийн газар, Кубын эрх баригчид шалгаж байна.

Хагас зуу орчим жилийн хүйтэн харилцааны дараа АНУ-ын Элчин сайдын яам 2015 онд Хаванад нээгдсэн юм. 2016 онд ерөнхийлөгч асан Барак Обама Кубын нийслэлд айлчилсан нь 1928 оны Кэлвин Күүлижийн айлчлалаас хойш анхны АНУ-ын ерөнхийлөгчийн Кубад айлчилсан тохиолдол байв.

Харин өнгөрсөн зургаадугаар сард Дональд Трамп Кубатай тогтоосон Обамагийн харилцааны зарим хэсгийг цуцална гэж мэдэгдэж байсан ч Хавана дахь Элчин сайдын яамаа хаахгүй гэсэн юм.

 

Эх сурвалж: Yahoo News