Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Запад-2017 цэргийн сургуулилалтыг В.Путин өнөөдөр үзэж шалгана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ленинград мужид болж байгаа Запад-2017 цэргийн хамтарсан сургуулилалтыг өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин үзэж, шалгах ажээ.

Кремлийн гаргасан мэдэгдэлд “Ерөнхий командлагч Запад-2017 хамтарсан стратегийн сургуулилалтын Лужский талбайд болох гол ажиллагааг үзэж, Орос, Беларусийн хамтарсан зэвсэгт хүчний бэлэн байдлыг шалгана” гэсэн байна.

Запад-2017 томоохон цэргийн сургуулилалтыг өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын гурав, Беларусийн зургаан газарт нийт 12,700 цэргийн бие бүрэлдэхүүнтэй эхэлсэн юм. Үүнээс 7,200 Беларусийн цэрэг, 5,500 Оросын цэрэг оролцож байна. Мөн 70 нисэх онгоц, нисдэг тэрэг, 680 моторт техник, үүн дотор 250 танк, 200 их буу, хэд хэдэн пуужин харвагч, 10 хөлөг онгоц оролцож байгаа юм.

Сургуулилалт энэ сарын 20 хүртэл үргэлжлэнэ. Запад-2017-ыг Өрнөдийн орнууд ОХУ-ын зүүн Европт эзлэн түрэмгийлэл явуулах бэлтгэл гэж үзэж болгоомжилж байгаа бол НАТО-гийн тэлэлтийг зогсоох бэлтгэл гэж Кремль нэрлэж байна.

 

Эх сурвалж: ТАСС