Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

TDB Pay үйлчилгээ “Шилдэг санаачлага”-аар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 18
Сурталчилгаа

“Төсөөллөө бүтээцгээе!” уриан дор зохион байгуулагдсан ICT Expo 2017 үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд 9-р сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Худалдаа, хөгжлийн банкны TDB Pay үйлчилгээг “Шилдэг санаачлага”-аар шалгарууллаа.

TDB Pay үйлчилгээ нь худалдан авагч болон худалдаа эрхлэгч хэн бүхэнд тохирох, төлбөрийн шинэлэг, дэвшилтэт үйлчилгээ буюу худалдаа эрхлэгчид төлбөрөө TDB Pay үйлчилгээгээр хүлээн авснаар өөрийн мөнгөн орлого зарлагаа хянах, орлогоо нотлох нэгэн хэлбэр болсноор цаашлаад зээл авахад илүү хялбар болж байгаа бол худалдан авагчдын хувьд биедээ бэлэн мөнгө, карт зэрэг олон зүйл авч явах шаардлагагүйгээр ердөө гар утсаараа бүхий л төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Үзэсгэлэнгийн үеэр Худалдаа, хөгжлийн банкны зүгээс “Төсөөллөө бүтээцгээе!” 1’000’000 төгрөгийн шагналтай урамшууллыг зохион байгуулж, үйлчилгээ авсан болон уралдаанд идэвхтэй хамрагдсан харилцагч бүрээ гарын бэлгээр урамшуулан, 3 өдрийн турш нийслэлийн төв талбайгаас банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн үйлчиллээ.

ICT Expo 2017 үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Худалдаа, хөгжлийн банкны асраар зочилсон нийт харилцагчиддаа талархлаа илэрхийлье.

Худалдаа, хөгжлийн банк нь тун удахгүй дараа дараагийнхаа шинэлэг, олон улсын түвшинд нийцсэн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээ зах зээлд танилцуулах болно.

Хөгжил, дэвшилд хамтдаа!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.