Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Годива брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 18
Сурталчилгаа

Дэлхийн 100 гаруй оронд дэлгүүртэй тансаг зэрэглэлийн шоколад болох Годива брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 9 сарын 14-нд Шангри-Ла моллын 1 давхарт зохион байгуулагдав.

Албан ёсны нээлтэнд Годива брэндийн 7 шоколадны мастерын нэг Филип Дауэ, Зүүн Хойд Ази, Хятадын маркетинг мерчендайзинг хариуцсан захирал Кармэн Чиү менежерүүдийн хамт, олны танил эрхмүүд, бизнесмэнүүд, Монгол дах элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн өмнөх өдөр шоколадны мастер Филип Godiva брэндийн шоколадыг шилдэг технологи болон гар арга хослуулан хэрхэн хийдэг талаар сургалт зохион байгуулж, олны танил эрхмүүд нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөлөө.

Годива брэндийн анхны дэлгүүр Шангри-Ла моллын 1 давхарт 8 сарын 10-нд нээгдсэн бөгөөд франчайз эрхийг албан ёсоор эзэмшигч нь “Таван Богд Трейд” ХХК юм.

Годива брэнд нь хамгийн сайн чанарын орцуудаар чанартай, тансаг шоколадуудаа үйлдвэрлэдэг бөгөөд зөвхөн байгалийн гаралтай орц ашигладаг учраас хадгалалтын нарийн температур, чийгшилийг цаг ямагт хангаад зогсохгүй хадгалах хугацаа маш богинотой гэдэг утгаараа бизнес эрхлэгчдийн жинхэнэ чансааг сорьдог юм байна.

Та бүхнийг амттаны дээд Годива брэндийн дэлгүүрт хүрэлцэн очихыг урьж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.