Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ”

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 9 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Цаг уур, орчны шинжилгээний газрын инженер Х.Цолмонгоос ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар тодрууллаа.

-Ургац хураалтын ажил үргэлжилж байна. Тухайн бүс нутгийн цаг агаарын мэдээллийг хүргэхгүй юу?

-Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар ойрын өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ил задгай төмс, хүнсний ногоо, үр тариагаа хамгаалж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэхийг анхааруулж байна. 18-нд Төв, Зүүн аймгийн нутгийн зарим газраар, 19-нд Баруун болон Зүүн аймаг, 20-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас орно.

-Энэ хүйтрэл хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Ирэх өвлийн цаг агаарын төлөв ямар байх вэ. Энэ талаар мэдээлэл байна уу? 

-Есдүгээр сарын 20-ныг хүртэл хүйтрэл үргэлжлэх төлөвтэй байна. Цаашид Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13, өдөртөө 21-26, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Манайхаас ирэх өвлийн цаг агаарын төлөв байдлыг cap бүрээр нь дэлгэрэнгүй гаргасан байгаа. Хүсвэл манай вэб хуудаст зочилж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Зураг