Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ дахь АН-ын бүлэг хариуцлага тооцохыг шаардлаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нь наймдугаар сарын 15-ны өдрөөс Энхтайваны Өргөн Чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын уулзваруудад зүүн эргэхийг хориглосон зохицуулалт хийсэн нь тооцоо судалгаа дутуу, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан шийдвэр болсон тул наймдугаар сарын 31-ний өдөр цуцлах шийдвэр гаргасан билээ.
 
Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүг иргэд олон нийтээс санал асуулга авахгүйгээр, тооцоо судалгаагүй буруу шийдвэр гаргаж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэж байна.
 
Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол улсын төсвийн тухай хууль болон Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлын хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод мэдэгдэл хүргүүллээ. 
 
МЭДЭГДЭЛ:
 

 

 

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг