Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Кармело Энтонигийн наймаанд гуравдагч баг шаардлагатай

SPS телевиз
2017 оны 9 сарын 6
SPS
Зураг зураг

Зуны турш багаа солих талаар яриа гарсан ч одоо хүртэл ажил хэрэг болоогүй байгаа Нью Йорк Никс багийн довтлогч Кармело Энтонигийн асуудал үргэлжилсэн хэвээр л байна.

Сүүлд гарсан мэдээллээр Мело багийнхаа залуустай бэлтгэл хамт хийсэн байсан нь асуудлыг намжаасан ч эх сурвалжуудын бичиж байгаагаар Мелогийн наймаанд гуравдагч баг л дутаж байгаа гэнэ.

Тэгвэл тус гуравдагч баг нь Милуоки Бакс баг байх боломжтой гэсэн байна.  Хэрвээ Бакс тус наймаанд оролцвол Мело Рокетсруу явж, Жабари Паркер Никсийг зорьж, Райн Андерсон Милуокиг ирэх гэнэ.

Гэхдээ Бакс Райн Андерсоны дараагийн 3 жилд авах 60 сая долларын гэрээг хүлээн авах бөгөөд тэдэнд дээр нь Жон Хенсон болон Грег Монро нарын том гэрээнүүд бас байгаа юм.

Тийм учраас тус солилцоонд энэхүү 2 тоглогчоо давхар оролцуулах сонирхолтой хэмээн бичжээ.

Зураг