Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Өмнөд Солонгос, Японыг зэвсэглэхээр шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын аюул занал нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудаа зэвсэглэхээр шийдсэнээ өчигдөр зарлажээ.

Тэрээр өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “Япон, Өмнөд Солонгос улсуудыг АНУ-аас авах орчин үеийн зэвсэг техникийнхээ хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхийг би зөвшөөрч байна” хэмээн бичсэн байна.

Эдгээр улсууд нь АНУ-тай батлан хамгаалахад харилцан туслалцах онцгой гэрээтэй буюу Америкийн хамгаалалт дор байдаг юм. Тэгвэлд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадал эрчимтэй нэмэгдэж байгаагаас бодлогоо өөрчлөхөд хүрээд байна.

Даваа гарагт Трамп Өмнөд Солонгосын армийн эзэмшдэг пуужингийн цэнэгт хошууны жинд тавьдаг хязгаарыг цуцлахаар болсон. Өмнө нь тэд 500 кг­-аас илүү жинтэй хошуу хэрэглэх хориотой байв.

Мөн THAAD пуужингаас хамгаалах системийн тоог нь нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Тэгвэл Япон улс ч Өмнөд Солонгостой нэгэн адил THAAD системийг нутаг дэвсгэртээ суурилуулах талаар ярьж эхэлсэн байна.

Хамгийн сүүлд Хойд Солонгос баллистик пуужин туршихдаа Японы Хоккайдо арлын дээгүүр харвасан бол Гуамын аралд байрлах АНУ-ын цэргийн баазад цохилт өгөхдөө Японы өмнөд нутаг дээгүүр харвахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ бас алс дорнод дахь зэвсэг техникээ нэмэгдүүлэхээр болсноо саяхан зарласан. Хятадын тал ч ийм алхам хийж байгаа.

Эцсийн дүндээ Солонгосын хойг манай гарагийн хамгийн их зэр зэвсэг бөөгнөрсөн бүс нутгуудын нэг болж хувирах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Japan Today