Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тавилга таны амьсгалах агаарт хэрхэн нөлөөлдөг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Тавилга сонгохдоо бид юуг чухалчлах ёстой вэ? Тав тухтай байдал, өнгө загвараас гадна эрүүл мэндэд хоргүй эсэхийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Учир нь ямар ч тавилганд цавуу их, бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд агаартай байнгын урвалд орж, амьсгалах орчинг бүрдүүлж байдаг. 

Зөвшөөрөгдсөн хэмжээнээс их цавуу хүний биед харшил үүсгэх, чих загатнуулах, хамрын хөндийг үрэвсүүлэх, уушиг болон нарийн гэдсийг өвчлүүлэх зэрэг хүндрэл үүсгэдэг байна. Харамсалтай нь бидний худалдан авч буй тавилганд энэ үзүүлэлт тодорхойлоогүй байдгаас гадна  хэрэглэгчид өөрсдөө стандарт, үзүүлэлтийг төдийлөн анзаардаггүй. 

Харин Европын орнууд тавилганд агуулагдах  цавуулгын хэмжээнд E1  стандарт тогтоосон байдаг.  Өөрөөр хэлбэл,  энэ стандартыг хангасан тавилга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталж байгаа юм.  

ранцын тавилга үйлдвэрлэгч “Gautier” брэнд E1 стандартыг давуулан биелүүлдэгээрээ дэлхий дахианд алдартай. Тус брэндийн цавуулгын хэмжээ Е1 стандартаас 2 дахин бага байдгаас гадна цавуугаа байгалийн гаралтай, тусгай технологи ашиглан, шар буурцагнаас гаргаж авдаг байна.   

 

“Gautier” брэндийн бүс хариуцсан менежер Силван Ахту:

Тухайн тавилганы нэг метр куб тутамд агуулагдах цавууны хэмжээ 4 мг-аас хэтрээгүй байх ёстой.  Үүнээс их хэмжээний цавуутай  тавилга таны амьсгалах агаарыг хортой болгож байдаг. Gautier брэндийн тавилгын хувьд,  цавуулгын хэмжээг 2 мг-аас илүүгүй буюу E1 стандартаас 2 дахин бага байх хатуу бодлого барьдаг. Бид үйлчлүүлэгчиддээ дан ганц ухаалаг, чанартай тавилга зардаггүй, эрүүл амьдралын хэв маягийг санал болгодог. 

 

Gautier брэнд тавилга үйлдвэрлэх модоо өөрсдөө тарьж, ургуулдаг

Тус брэнд бүх тавилгаа нарс модоор хийдэг байна. Учир нь нарс модны ширхэг бусад модныхоос урт учир хугарч нугардаггүй бөгөөд эдэлгээ урт байдгаараа онцлогтой. Мөн Gautier үйлдвэрийнхээ дэргэд маш том ойтой бөгөөд түүхий эд болох модоо өөрсдөө тарьж, ургуулдаг байна. Тиймээс Gautier бол байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэл юм.

 

Gautier бол өнө удаан хэрэглэх тавилга

Өмнө нь хэрэглэгчид чамин хэрнээ хямд үнийг чухалчилдаг байсан бол орчин үед эрүүл амьдралын хэв маягт нийцсэн, өнө удаан хэрэглэх  чанартай бүтээгдэхүүнийг илүүд үздэг болсон. Энэ нь тавилгын чиг хандлагад ч бас нөлөөлж байна. Gautier брэндийн  ухаалаг, эко тавилгуудыг та Макс моол худалдааны төвийн 4-р давхарт байрлах “Евро Мебель” дэлгүүрээс худалдан авах боломжтой.  

  
Gautier брэндийн тухай

Gautier бол хагас зууны  түүхтэй Франц тавилгын брэнд юм.  Тус компани нь дэлхий даяар нийт 100 гаруй салбар дэлгүүр,  гурван том үйлдвэр, 1000 гаруй ажилтантай. Товчхондоо Gautier бол Европ стандартын сонгодог жишээ юм. Тус брэндийн бүх бүтээгдэхүүн ISO 9001, ISO 14001 болон хүний эрүүл мэндэд хоргүй гэдгийг батлах E1 стандартыг хангасан байдаг. 
  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.