Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Этик ёс зүйн тангарагийн туг гардуулах үйл ажиллагаа боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 28
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгө гэдэг дэлхийн бүхий л улсад үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх боломжтой хамгийн шилдэг хөрөнгө оруулалт байдаг. Харин энэхүү зах зээл үргэлж хэн бүхний анхаарлын төвд байдаг гэж болно. Америкийн үл хөдлөх хөрөнгийн салбарын гигантуудын нэг Доналд Трамп АНУ ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа бол Их Британийн ерөнхий сайдын нөхөр нь мөн л энэ салбарын томоохон бизнесменүүдийн нэг билээ.

Монголд энэхүү салбар хөгжлийн эхний гараандаа явж буй. Энэ салбар цаашдаа олон улсын түвшинд хүрч хөгжихөд салбарын хууль, татвар, даатгал, мэдээллийн сан гээд л олон зүйлийг мөн л олон улсын түвшинд хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэрэглэгч нарын үл хөдлөх хөрөнгийн талаархи  мэдлэг, боловсролыг мөн л олон улсын түвшинд хүргэхэд дахин хэдэн жил шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг.  

Сүүлийн жилүүдэд энэ салбарт маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж ажиллаж буй Америкийн үл хөдлөх хөрөнгийн франчайз  RE/MAX юутай ч энэ салбарт анхдагч нарын шанг татан ажилласаар байна. Зах зээлд анхлан үйлчилгээ нэвтрүүлсэн компани бүрт, бизнес бүрт, хүн бүрт зөвхөн бизнестээ анхаарал хандуулахаас гадна тэрхүү зах зээлээ хөгжүүлэх, хөгжилд нь хөрөнгө оруулах нэр хүндтэй үүрэг ногддог билээ. 

Магадгүй бусдын хараагүй тэрхүү боломжыг RE/MAX ынхан харж чадаад байна уу?

Одоогийн байдлаар 250 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагчидтай 16 зуучлалын салбартай болоод байгаа энэ компани Монголд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгд зүй ёсоор тооцогдож хийж буй үйл ажиллагаа бүр нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. 

 

Тэгвэл энэхүү компанийн брокер оффисуудын захирлууд нэгэн үйл ажиллагааг эхлүүлж буй нь шилжин явах ЭТИК ЁС ЗҮЙН ТАНГАРАГИЙН ТУГ юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй хэн бүхэнд үйлчлүүлэгч нартаа тэнцвэртэй, үнэн шударга мэдээлэл хүргэх, худалдагч болон худалдан авагч нарын аль альных нь ашиг сонирхлыг хамгаалж ажиллах шаардлагатай байдаг. 100 гаруй жилийн өмнө энэхүү зарчимыг этик ёс зүйн код болгон АНУ д  Үндэсний Риалторуудын холбоо 17 зүйлтэйгээр баталж гаргасан нь дэлхийн 60 гаруй орны үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль болж хөгжсөн байдаг. RE/MAX энэхүү зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг байна.

Шилжин явах энэхүү туг нь 14 хоног тутамд брокер оффисудыг дамжин аялах бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх хамгийн эхний оффисоор Улсын Их Дэлгүүрийн зүүн талд байрлах RE/MAX Partner оффис сонгогдож брокер оффисын захирал М.Мандах болон хамт олон нь энэхүү тугаа ёслол төгөлдөр хүлээн авсан байна.

Цаашдаа RE/MAX ын брокер оффисуудаар дамжих энэхүү тугийг хүлээн авсан оффис этик ёс зүйн кодыг түгээн дэлгэрүүлэх сурталчилгаа, сургалтыг хариуцан гүйцэтгэх юм.

Ийнхүү Монголдоо анхдагч тун сайхан үйл ажиллагааг эхлүүлж буй RE/MAX ынхандаа өндөр амжилт хүсье. 

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.