Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албаас халсан нь хууль бус гэсэн шүүхийн шийдвэр гарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Б.Баярсайхан,

2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ. 

Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан ч өнгөрсөн долоо хоногт болох хурал хойшлогдсон юм.

Харин өнөөдөр шүүх хуралдаан болж энэ асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ Засгийн газрын шийдвэр нь хууль бус байна гэж үзжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг үргэлжлүүлэхээр болж байна.