Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ганбаатар: Г.Доржзодов манайд ажиллаж байхдаа олон хүнтэй уулзаж ярилцаад тэр болгоныгоо эвлүүлсэн

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Албан тушаал арилжихыг завдсан гэх 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор Нийслэлийн МАН-ын УЗ-ийн гишүүн А.Ганбаатар өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ. 

А.Ганбаатар "Бид нар уулзаад 2016 оны сонгууьд яаж бэлдэх вэ?, Нийслэлийн намын хорооны үйл ажиллагаа болон олон нийт рүү хандсан ямар зүйл хийх вэ? л гэж ярьсан.

Түүнээс төрийн албыг арилжих талаар огт яриагүй. 

Улс төрийн үйл ажиллагаагаар яриагүй зүйлийг ярьсан болгож байна.

Яагаад М.Энхболд, Ц.Сандуй зэрэг хүмүүсийг байсан болгоод байгаа юм бэ?

Уулзалтын үеэр бас нэг яригдсан зүйл бол ОХУ-д хэрэглэгддэг схемийг МАН хэрэглэвэл сонгуульд ялах магадлал өндөр шүү гэж ярилцсан.

2012 онд АН уг схемийг хэрэглэсэн гэж тайлбарласан байгаа.

Би дахиж хэвлэлд хандана. Албан ёсоор хэвлэлийн бага хурал хийнэ. Г.Доржзодов хувь хүн байгууллага, Монголын ард түмнийг эвгүй байдалд оруулж байна.

Миний нэр хүндийг бүтэн жилийн хугацаанд гутааж дууслаа. Хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа зохих ёсны хуулийн байгууллагад хандана.

Энэ бичлэг бол эвлүүлэг,  хүний нэр төрд халдсан гүтгэлэг гэдгийг шалгуулна. Ц.Сандуй бид хоёр сайн найзууд. 2016 оны сонгуулиас хойш найзтайгаа уулзаагүй. 

Миний ярьсан яриануудыг эвлүүлсэн байна. 

Огт байгаагүй хүмүүсийг оруулж ирээд нэвтрүүлэг хийгээд байгаа юм. 60 тэрбумын гэх  бичлэгийн үеэр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар байсан юм уу гэсэн яриа гараад байгаа" гээд А.Ганбаатар тухайн уулзалтын үед эдгээр хүмүүс байсан гэдгийг нотоллоо. 

Тэрбээр "Надад нотлох баримт байна. Бид нарын хамт авахуулсан зураг ч байгаа. Энэ хэрэг шалгагдаж байгаа учраас нэмж мэдээлэл өгөх боломж алга.

Г.Доржзодов манайд ажиллаж байхдаа олон хүнтэй уулзаж ярилцаж байсан.

Тэр болгоныхоо бичлэгийг эвлүүлжээ.  Ямар ч хэлбэрээр хүний дуу хоолойг орлуулах боломжтой болсон" гэлээ. 

Дахиад бас 40 минутын бичлэг гээд гаргаад ирчихсэн

Харин түүний өмгөөлөгч н.Энхтайван "Цаашдаа 90 минут болон 40 минутын бичлэгийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.

Энэ хэргийг шалгаж дууссаны дараа бид асуудлыг ярина. Ажиглаад байхад сонгууль дөхөхөд ийм асуудал гараад байдаг.

УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн үйл ажиллагаа идэвхжээд ирэх үед 60 тэрбумын асуудлыг хөндөөд гаргаад ирсэн.

Дараагаар нь бүтэн жил чимээгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хэргийг дахин сөхсөн.

Дахиад бас 40 минутын бичлэг гээд гаргаад ирчихсэн. Бид энэнд оролцож байгаагүйн хувьд манай үйлчлүүлэгч үүнд маш их харамсаж байна" гэв.