Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр долоо хоногийн өмнө оргосон яст мэлхий ердөө 140 метрийн цаанаас баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы Окаяма мужийн амьтны хүрээлэнгээс оргосон аварга яст мэлхий ердөө 140 метрийн зайнд бутан дотроос олдсон тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Алдабра төрлийн эмэгчин яст мэлхийг Лхагва гарагт олж, мэдээлэл өгсөн аав, хүү хоёр хүрээлэнгийн захиргаанаас амласан 500,000 иений шагналыг авахаар болсон байна.

Аварга яст мэлхий нь Окаяма мужийн Тамано хотын Шибукава амьтны хүрээлэнгээс наймдугаар сарын 1-ний өдөр оргож алга болсон аж. Яст мэлхийнд ямар нэг гэмтэл байхгүй, эрүүл саруул байгааг амьтны хүрээлэнгийнхэн мэдээлжээ.

Олон хоног хайсан мэргэжилтнүүд өнгөрсөн Мягмар гарагт орон нутгийн иргэдээс тусламж гуйж, мөнгөн шагнал зарласан юм байна. Оргодлыг олж өгсөн аав, хүү хоёр мөнгөн шагналаас гадна тус хүрээлэнд үнэгүй нэвтрэх хугацаагүй эрхтэй болжээ.

2004 онд амьтны хүрээлэнд ирсэн яст мэлхий хэзээ ч хашаанаасаа гарч байгаагүй бол алга болсон өдөр өөрөө гарч яваа нь хяналтын камерт бичигдэж үлдсэн юм байна.

 Маш удаан хөдөлгөөнтэй амьтан тул түүнийг эхлээд хүнд хулгайлагдсан гэж бодож байжээ.

Эх сурвалж: Japan Times