Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост нийлүүлсэн гэх пуужингийн хөдөлгүүрийн хэргийг шалгахыг Порошенко тушаалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын тал Украины үйлдвэрээс алсын тусгалын пуужингийн хөдөлгүүр худалдаж авсан гэх дуулианыг мөрдөн шалгах үүргийг тус улсын ерөнхийлөгч Петро Порошенко холбогдох албаныханд өгсөн байна.

Гэхдээ тэр бас Украин улс коммунист дэглэмтэй улсад техник технологи нийлүүлсэн байх учиргүй гэж дээрх яриаг няцаажээ. IISS буюу Олон Улсын Стратеги Судлалын Хүрээлэнгээс хэд хоногийн өмнө гаргасан мэдэгдэлд хамгийн сүүлд Хойд Солонгосын туршсан пуужингийн хөдөлгүүр нь Зөвлөлтийн үед Украйны Днипро дахь үйлдвэрт хийгддэг байсан РД-250 хөдөлгүүр байх магадлалтай гэж дүгнэсэн юм.

Гэхдээ тэд Украины эрх баригчдыг буруутгаагүй бөгөөд үйлдвэрийн ажилчид гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хуйвалдан Пёньянд зарсан байх магадлалтай гэж тайлбарлаж байв. Нью Йорк Таймс сонинд гарсан энэ мэдээлэл Украины эрх баригчдыг нэлээд бухимдуулсан юм.

Хөдөлгүүрийг нийлүүлсэн гэгдэж байгаа Южмаш үйлдвэрт Украины тагнуул, аюулаас хамгаалахынхан өргөн хэмжээний мөрдлөг явуулахаар болсон байна. Порошенко мэдээлэл тарсны дараа Нью Йорк Таймсын сэтгүүлчдийг Украинд урьж ирүүлэн бодит байдалтай танилцуулахыг мөн өөрийн хүмүүстээ үүрэг болгож байжээ.

Тэр бас уг мэдээллийг Украины нэр хүндийг унагахын тулд Оросуудын зохион байгуулсан ажил гэж үзэж байгаагаа ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Japan Times