Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хэвлэлийн бага хурал хийнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туушин зочид буудлын Сүлд танхимд

09:00 цагт Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь Зүүн Азийн хөдөө аж ахуйн байгууллагуудын зөвлөлийн дээд хэмжээний 27 дах удаагийн уулзалтыг “Тогтвортой хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. 

"Пума" рестораны хүндэтгэлийн танхимд 

09:00 цагт Монгол, ОХУ-ын Улаан-Үдэ, Саха, БНХАУ-ын ӨМӨЗО-ы спортын эрдэмтэн, зүтгэлтэнүүд хүүхдийн спорт, хүүхдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг дээшлүүлэх талаар шинжлэх ухааны хурал зохион байгуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Гэгээ-9” СӨХ-ноос сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс тендерийн хуулийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.