Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийнхээ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ сонгохдоо юуг анхаарах вэ?

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авах өдөр ойртсоор л...

Энэ л үед эцэг эх, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах том ажилтай тулгардаг. Энэ ажлын ард гарахын тулд нэн түрүүнд бэлдэх зүйлс бол мэдээж хэрэг хичээлийн хэрэгсэл.

Эцэг эх, хүүхэд багачууд хичээлийн хэрэгслийг худалдан авахдаа ихэвчлэн үнэ болон загварт л анхаарлаа хандуулдаг. Гэвч, хичээлийн хэрэгсэл нь хүүхдийн эрүүл  мэнд болон суралцах чадварт нөлөөлдөг байна. 

Тиймээс iKon.mn сайт энэ удаад хичээлийн хэрэгслээ бэлдэхээр зэхэж буй хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд зориулж товчхон зөвлөгөөг авахаар Альфа бичиг хэрэгслийн дэлгүүрт болж буй  бэлэгтэй, хямдралтай, урамшуулалтай танилцуулах өдөрлөгийг зорьсон юм.

Альфа дэлгүүр нь

  • Солонгос улсын номер нэг бичиг хэргийн дистрибьютер болох Альфа брэнд,
  • Солонгос улсын Пороро хүүхдийн тоглоом,
  • Дэлхийн шилдэг бичиг хэргийн үйлдвэрлэгч болох M&G брэнд,
  • Хүүхдийн цүнхний стандартыг бүрэн хангасан Oxford зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг оригнал бичиг хэрэг, тоглоомын дэлгүүр юм.
 

Өдөрлөгийн үеэр Альфа дэлгүүрт М&G брэндийн бүх төрлийн бичиг хэрэгсэл хямдарсан байлаа. M&G брэнд нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, чанар, үнийн бодлогоороо бусдаас ялгардаг байна. Энэхүү брэндийн Монгол дахь хамгийн анхны албан ёсны дистрибьютерээр Альфа дэлгүүр ажиллаж байгаа аж.

Урамшуулалтай, хямдралтай өдөрлөгт хүрэлцэн ирснээр эцэг эхчүүд, хүүхдүүд зөвхөн хичээлийн хэрэгслээ авахаас гадна хичээлийн хэрэгслийн талаар хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг ч авч байлаа. Мөн Альфа дэлгүүрийн зүгээс худалдан авалт хийсэн хүүхэд бүрийг дэлгүүрийнхээ хойд талд байрлах тоглоомын төвд үнэ төлбөргүй тоглуулж байв.

Энэ үеэр бид Альфа Азиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Хишигмаатай хэсэг хором ярилцаж, хичээлийн хэрэгсэл сонгоход чухал анхаарах ёстой зүйлсийн талаар дараах зөвлөгөөг авлаа.

Цүнх хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг

Хүүхэд өөрт тохирохгүй цүнх үүрснээс болж нуруу, мөр өвчлөхөөс гадна цаашлаад булчин, шөрмөст нөлөөлж өсөлт зогсдог байна. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэе.

 
  • Цүнхэндээ олон дэвтэр, ном авч явдаг хүүхэд хоёр үүргэвчтэй цүнх үүрч, хүндийн жингээ тааруулж байх хэрэгтэй. Нэг оосортой цүнх нь мөр хүзүүнд тэгш бус ачааллыг үүсгэж байдаг. 
  • Цүнх нь бүсэлхийнээс доош хамгийн ихдээ 10 см-аас илүү гарч болохгүй ба тохиромжтой нь 5 см байдаг
  • Цүнхний хүндийн жин нь хүүхдийн үндсэн жинд таарч байх ёстой. Зарим хүүхэд бараг өөртэйгөө адил хэмжээтэй том цүнх үүрээд явж байдаг тохиолдол бий. Энэ нь маш буруу. Цүнх нь хүүхдийн үндсэн жингээс 15-20 хувиас илүү хэтэрч болохгүй. Хүүхдийн цүнх  нь хэт томдохоор толгой нь урагшилсан байрлалтай болдог. Тиймээс хөнгөн жинтэй цүнх сонгоорой. Хөнгөн жинтэй цүнх нь чанартай сайн материалаар хийгдсэн байдаг.
  • Цүнх өөрийн гэсэн хэмжээ тааруулагч тохируулагчтай байвал сайн. Энэхүү тохируулга нь хүндийн жинг тааруулж өгдөг ач тустай.
  • Цүнхний оосор өргөн байх ёстой
  • Цүнх хүүхдийн нуруунд буюу биед бүрэн наалдах ёстой
  • Хүүхэд хөдөлгөөн ихтэй тул их хөлөрдөг. Тиймээс цүнхний материал хөлс шингээж, нян бактери үүсгэдэггүй байвал сайн.
  • Дөрвөн улирлын усны хамгаалалттай цүнх нь халтар болдоггүй ашиг тустай.
  • Эцэст нь цацруулагчтай цүнх заавал хэрэглүүлэх хэрэгтэй. 3 метр буюу 3 талаас бүрэн цацардаг байх нь аюулгүй.
Үзэг, бал, харандаа нь хүүхдийн сурах хурданд нөлөөлдөг
 

Үзэг, бал, харандааг сонгохдоо нас биеийн онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Учир нь хүүхдийн бичих хэрэгсэл нь хүртэл сурах хурд, сурлагад нөлөөлж байдаг байна. 

Хүүхэд өөрт тохиромжгүй бүтээгдэхүүн хэрэглэснээр аливааг сурах үйл явц, хурд, төлөвшилд нь нөлөөлдөг гэнэ.

Сүүлийн жилүүдэд бичиг хэргийн технологи маш хурдтай хөгжиж байна. Тухайлбал, арилдаг үзэг, авто харандаа, арилдаг өнгийн харандаа гэх мэт. Эдгээр нь цаг хугацаа болон үйлдлийг хэмнэж байгаагаараа ач холбогдолтой.

1-3 насны хүүхдийн харандааг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  1. Будаг: Энэ насны хүүхдүүд аливаа зүйлийг хүрч мэдэрдэг онцлогтой. Барьж буй зүйлээ заавал амандаа хийж, амталж үздэг. Тиймээс цэвэр хүнснээс гаргаж авдаг nontoxic буюу хоргүй бал, харандаа сонгож хэрэглүүлээрэй. 
  2. Үзүүр: Нүүр амаа хатгах, чих хамартаа хийж үзэх аюултай. Аль болох мохоо, бөөрөнхий хэлбэр дүрстэй байх хэрэгтэй.
  3. Баригдах байдал: Хүүхдийн гарт барихад эвтэйхэн, баригдах байдал тун хялбараар шийдэгдсэн бал сонгоорой. Үзэг балаа зөв барьж сурах нь бичгийн хэвд ч нөлөөлнө. Хүүхэд бүр өөрийн гэсэн биеийн онцлогтой тул байнга бичих үзэг бал нь гарынх нь хэмжээнд тохирсон, бичихэд түвэггүй байхаар сонгох хэрэгтэй. 

Нэмж хэлэхэд, чернилэн бал хадгалахдаа хошууг нь доош харуулж хадгалахаас сэргийлээрэй. Хүүхдүүд балаа доош харуулж цүнх, саванд хийснээр чернил гоождог.

Дэвтрийн цаас хэт цагаан байвал хүүхдийн хараанд муу
 

Дэвтрийн цаасанд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Цаас нь үнэргүй, жижиг үртэсгүй байж харшил үүсдэггүй.

  1. Дэвтрийн цаас хэтэрхий цагаан байвал хүүхдийн нүдэнд сөргөөр нөлөөлж хараа муудах аюултай байдаг. Тиймээс хүүхдүүддээ гэрлийн ойлт ихтэй цагаан цаасаар хийсэн дэвтэр авч өгөх хэрэггүй.
  2. Дэвтрийн цаас зузаан байх нь үзгийг хэмнэдэг. Дэвтрийн цаас хэтэрхий нимгэн байвал бичихэд бал ууж дараагийн хуудсанд нэвтрэн, хуудсыг ашиглах боломжгүй болдгоос гадна үзэгний хэрэгцээг ихэсгэдэг байна. Тиймээс хүүхдэдээ аль болох зузаан цаасаар хийсэн дэвтэр хэрэглүүлж байх хэрэгтэй.
  3. Байгалийн гаралтай будгаар хийсэн дэвтрийг сонгоорой. Манай улсад сүүлийн үед Польш, Малайз, Индонезийн дэвтэр их орж ирж байна. Зарим шинэ дэвтрийн хуудсыг нээнгүүт толгой өвдөж, дотор муухайрдаг. Энэ нь дэвтэрт байгалийн будагнаас өөр химийн бодистой будаг орсон байгааг илэрхийлж байгаа юм. Тиймээс дэвтрийг авахдаа хуудсыг нь эргүүлж үзэж жижиг буртаг, эвгүй үнэртэй эсэхийг шалгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаална.

 

Альфа бичиг хэрэгслийн дэлгүүрийн хаяг

  • Метромолл 3 давхарт
  • Максмолл 1 давхарт тус тус байрлаж байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.