Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын замыг ТҮР ХААНА

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд дараах уулзварын хөдөлгөөнийг хязгаарлах аж.

Тодруулбал Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно.

Үүнд:

Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”

 

Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”

 

Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”, Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

 

Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,

 

Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”

 

Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”

 

ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам”

 

Тиймээс иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.