Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжим бүжгийн коллеж албан ёсоор Их сургууль боллоо

А.Намуун, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долоодугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль буюу Консерватор боллоо.

Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдөр Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн түүхтэй.

Хөгжим бүжгийн коллеж үе, үеийн Засгийн газар, сайд нарт консерватор болох хүсэлтээ сүүлийн 20 жил уламжилж ирсэн ч энэ жил тэдний хүсэлтийг хүлээн авч Хөгжим Бүжгийн Их Сургууль болж байна.