Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн цахим бүртгэл ЭХЭЛЛЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон.

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. 

Нийслэлийн эцэг эхчүүд хүүхдээ төрийн өмчийн цэцэрлэгт https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml цахим хуудаст хандан бүртгүүлэх юм. 
Бүртгүүлэх заавар
 

Элсэлтийн бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахаар төлөвлөөд байгаа юм. 

Бүртгэл наймдугаар сарын 24-нийг хүртэл явагдах бөгөөд нэгдсэн дүнг 2017 оны есдүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх юм байна.