Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017" олон улсын хурал болно

ikon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн  шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээндШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Тус олон улсын хуралд ОХУ, Франц, АНУ, Өмнөд Солонгос, Турк, Тайван, Швейцар, Хятад, Чили, Герман,  Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. 

Мөн тус ойн хүрээнд 1967 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг долоодугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Хээрийн хурлын бэлтгэл ажлын хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмохайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын 3 сегментийн талбайд явуулж байгаа юм.

Уг хагарлын судалгааны талбайд хагаралд хөндлөн зүсэлтээр ухсан сувгийн (тренч) ханан дээр геологийн зураглал хийх ба дээрх геофизикийн хээрийн хэмжилтийн анхан шатны үр дүнтэй харьцуулан хэлэлцүүлэх аж.