Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Гадаадад байгаа санал өгөгчдийн тоо нийт дүнд нөлөөлж чадахгүй

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан Намаас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ "Бид мөнгөнд автах биш өөрсдийнхөө ирээдүйн төлөө сонголтоо хийж чаддаг юм байна гэдэг нь харагдаж байна.

Нийт 7 дүүрэг дээр манай нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан. 224 санал авах байрын дүн ирээгүй байгаа.

Цаана үндсэндээ 70, 80-аад санал авах байрын дүн ирээгүй байна. Гадаадад байгаа санал өгөгчдийн тоо нийт дүнд нөлөөлж чадахгүй.

Орой саналын дүн 100,000-аас илүү байсан. Нийт сонгогчид саналаа тогтвортой хийсэн байна.

Төв аймагт гараар тооллого хийх шийдвэр гарсан. Техникийн тооллого дээр зөрүү гарахгүй гэж бодож байна. СЕХ-ны 9 гишүүний 7 нь эрх баригч намын томилсон гишүүд байгаа.

"Ямар нэгэн луйвар булхай гарахвий анхааралтай хяналт тавина"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээн дэхь 1,984 санал авах байрын 90 хувь нь эрх баригчдынх. Цагдаагийн байгууллага мөн л эрх баригчдын талд ажилласан.

Ямар эх үүсвэрээс мөнгө тараасан, энэ нь дараа хууль хяналтын байгууллагаар шалгагдах байх гэж бодож байна.

Бид хяналт тавьсан. Төв аймагт МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан. Гадаадад санал өгөгчдийн тоо 3,000-аас хэтрэхгүй.

Хамгийн сүүлийн санал авах байрын мэдээ ирснээр нийт дүн тодорхой болно. Манай хариуцлагатай хүмүүс СЕХ дээр ажиллаж байгаа.

Тэнд бид хяналт тавьж байгаа. Ямар нэгэн луйвар булхай гарахвий анхааралтай хяналт тавина" гэлээ.