Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн ИРЦ улсын хэмжээнд 60.41 хувьд хүрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос дахин санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг таницлуулж байна. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг хүргэе. Аймаг дүүргүүдийн сонгуулийн хорооноос 21:30-22:00 цагийн байдлын сонгуулийн ирцийн мэдээг бидэнд ирүүлж нэгтгэн мэдээлж байна. 

Аймгуудын хувьд ирц 58.35 хувьтай гарсан. Харин нийслэлд ирц 62.85 хувьтай байна. Улсын дунджаар урьдчилсан байдлаар 60.41 хувийн ирцтэй гарсан. Энэ бол урьдчилсан ирцийн мэдээ. Энэ ирцэнд гадаадад байгаа сонгогчдын болон ирцийн мэдээ нэмэгдэж өөрчлөлт орно. Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал хураалт явуулах шаардлаггүй. Маргааш  Азийн болон Европын орнуудын санал ирнэ. Гадаадад байгаа иргэдийн санал хураах ажиллагаа маргааш хүртэл үргэлжилнэ. Саналаа өгсөн сонгогчдын тоо урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 1,199,084 иргэн саналаа өгчээ" гэлээ.

Мөн "Дараагийн ирцийн мэдээллийг маргааш гадаадын иргэдийн саналыг тоолж дуусаад хийнэ.  Сонгуулийн дүнтэй холбоотой гомдол одоогоор ирээгүй. Гадаад иргэдийн санал битүүмжилсэн санал ирж байгаа учраас үүнийг задалж тоолсны дараа урьдчилсан дүн гарна. Хөндлөнгөөс саналын тоонд өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг та бүхэн 2012 оноос харж байгаа.

Сонгуулийн дүнг бид зарлахгүй. Цөөхөн ч гэсэн тоолно. Төв аймгийн хувьд ажлын хэсэг мэдээлэл хийсэн. Хэвлэх үйлдвэр дээр Төв аймгийн кодыг зассан байна. Зассан хүнээс нь хариулт авахыг шаардаж байгаа. Хууль дээр огт санал тэмдэглэгдээгүй хуудас хүчинтэй саналын хуудсанд тооцогдоно гэж заасан" гэлээ. 

БИЧЛЭГ

https://www.facebook.com/iKonNews/videos/694832060702365/