Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батхүү: Хэнтий аймгаас машин авах гэж хот орж ирээд Петровисоос Prius C-тэй болчихлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 7
Сурталчилгаа

Петровисийн “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийн I үеийн СУПЕР бэлгийн эзэд шагналаа гардан авлаа. 

Монгол орон даяар Петровисийн сая сая хэрэглэгчдийн хүсэлд сонирхолд нийцсэн 

“Замд гаръя” урамшуулалт хөтөлбөр сар бүр 4 төмөр хүлгийн эздийг тодруулж байгаа билээ. Эхний 4 Prius C автомашин болон бусад хэрэглээний эрхийн эздийг 2017-07-05-нд тодрууллаа.
 

“Петровис” группын Тэргүүн дэд захирал С.Энх-Амгалан Prius C автомашин болон бусад бэлгийн эздэд баяр хүргэлээ.

 

Prius C автомашины эзэн Б.Ундрал: Сэтгэл үнэхээр хөөрч бүр баярласан сэтгэлээ барьж дийлэхгүй байна. 7 сарын 5-ны орой найзууд маань залгаад л Prius C автомашины эзэн болсонд баяр хүргэе гээд байхаар нь тоглоод байгаа юм болов уу гээд л гайхаад байж байсан “Танд баяр хүргэе” гээд л албаны хүмүүс нь залгахаар нь сая нэг итгэсэн. Бараг 300 гаруй дуудлага ирсэн байсан. 

Би Төв аймгийн хүн. Улаанбаатар хотод ажлаар ирээд явж байхдаа шатахуун түгээх станцын гадаа байсан бэлгийн бантиктай машиныг хараад “Энэ сайхан амьтан удахгүй минийх болно оо” гээд хэлж байсан юм. 20,000 төгрөгөөр шатахуун аваад 130360 дугаарт мессеж илгээн бүртгүүлсэн. Урамшууллын 1 л эрхтэй байсан нь надад автомашин авчирлаа. Үнэн юм гэж байдаг юм байна. Ийм сайхан урамшуулал зарлаж хэрэглэгчдийгээ баярлуулж буй Петровисийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Prius C автомашины эзэн Д.Батхүү: Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн. Машинаа зарчхаад 2 хоногийн өмнө машин авах гэж хот орж ирсэн. Тохирол болдог өдөр бүтэн өдөр машины захаар яваад санаанд нийцсэн унаа таараагүй. Тухайн өдөртөө би өөрөө мэдээгүй. Маргааш өглөө нь мэдээд үнэхээр итгэж чадахгүй баярласан. Урамшууллын талаар анх мэдээд RedPoint кодоо гар утаснаасаа мессежээр бүртгүүлээд л байсан. Аз гэж үнэхээр л байдаг юм байна.

 

Prius C автомашины эзэн Б.Төгөлдөр: “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөр эхэлсэн цагаас л шатахуун авах бүртээ өөрийгөө автомашины эзэн болно гэж найдаад л байсан. Өчигдөр яг телевизийнхээ ард сууж байсан чинь миний дугаар гараад л Prius C автомашины эзэн боллоо гээд хөтлөгч зарлахаар нь итгэж чадаагүй шууд л фэйсбүүктээ пост оруулсан. Найзууд маань эхлээд итгэхгүй байхаар нь МҮОНТ-ийн LIVE бичигдсэн байсан бичлэгийг шейрлээд л сууж байсан чинь яг утас дуугараад л Петровис группын маркетингийн албанаас ярьж байна гэхээр нь бүр итгэж өгөхгүй их сандралын байдалтай ярьсан. Өөрийгөө яг юу ярьснаа ч санахгүй байна. Үнэхээр сайхан байдаг юм байна аа.

 
 

 

“Замд гаръя” хөтөлбөрийн I үе өндөрлөж II үе эхэллээ

Дараагийн Prius C автомашины эзэн хэн болох бол? Та ч болж болно. Учир нь “Замд гаръя”  хөтөлбөрийн II үе эхэллээ. RedPoint кодоо бүртгүүлж амжаагүй болон шинээр худалдан авалт хийх бүх хэрэглэгчдэд боломж бий. Гагцхүү та  шатахуун авсан төлбөрийн баримт дээрх “RedPoint код” гэсэн 10 оронтой кодыг дараах аргуудын аль нэгийг нь ашиглан бүртгүүлнэ. 20,000 төгрөг тутамд урамшууллын 1 эрх үүснэ.

Бүртгүүлэх:

  1. www.redpoint.mn вэбэд бүртгүүлэн нэвтрэн ороод RedPoint код хэсэгт 10 оронтой кодоо оруулах
  2. Ухаалаг гар утасны Redpoint Mongolia аппликейшн татаж RedPoint код хэсэгт 10 оронтой кодоо оруулах
  3. 130 360 дугаарт 10 оронтой кодоо мессежээр илгээх зэргээр “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийн 8 оронтой урамшууллын эрхээ авна.

Петровисийн хэрэглэгчид шатахуунаа аваад PRIUS C автомашинтай болох боломж хүн бүрт бий. 

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.