Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дашдэмбэрэл: Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой 31 гомдлыг шалгаж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. 12:45 цагийн байдлаар Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1,983 хэсгийн санал авах байранд 2,803 цагдаагийн албан хаагч санал авах байрны аюулгүй байдлыг хангах, дэг журмыг хангах чиглэлээр ажиллаж байна" гэлээ.

Дараа нь Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл санал авах үйл ажиллагаатай холбоотой гарсан хэрэг зөрчлүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 143 гэмт хэрэг зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 31 гомдол мэдээлэл нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байгааг хүлээн авч шалгаж байна" гэсэн мэдээлэл өглөө.