Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин санал хураалтын ИРЦ Улсын хэмжээнд 18.83 хувьтай байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна-

Сонгуулийн Ерөнхий Хороо ирц 12:00 цагийн байдлаар хэдэн хувьтай байгааг мэдээллээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 12:00 цагийн байдлаар танилцуулая.

Аймгийн дүнгээр ирц 17.33 хувьтай байгаа бол нийслэлд 20.6 хувьтай улсын дүнгээр ирц 18.83 хувьтай байна. Өмнөх санал хураалттай харьцуулахад 2 хувиар бага байна. Энэ бол яг 12:00 цагийн дүн биш. Нэгээс хоёр цагийн өмнөх мэдээлэл.

Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4, 5-нд авсан, мэдээгээ өчигдөр орой ирүүлсэн. Нийт 2,699 сонгогч саналаа өгч ирц 37.7 хувьтай байна. 

Зөөврийн хайрцгаар 28,544 хүн саналаа  өгөхөөр бүртгүүлснээс 26,086 хүн саналаа өгсөн байна.

Ирц санасныг бодвол сайн явж байна гэж үзэж байгаа. Гэхдээ цаашдаа ирцийг нэмэгдүүлэхээр сонгуулийн хороодтой холбогдож, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийг уриалж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/694629724055932/

https://ikon.mn/election/20172 хуудсаас аймаг нийслэлийн ирцийг дэлгэрэнгүй харна уу.