Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгөө дансанд орсон эсэхийг шалгаарай

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас 2017.07.04-нд хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгох шийдвэрийг гаргасан билээ. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөн олгож байгаа юм.

Та хүүхдийн мөнгөө дансанд орсон эсэхээ http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php холбоосоор шалгаарай.

Жич: Хүүхдийн регистрийн дугаараа оруулж шалгана.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Үндэснийхээ их баяр наадмын өмнө үр хүүхдээрээ дамжуулж эдийн засгийн өсөлтийн хувийг айл өрх болгондоо хүртээж байна. Банк санхүүгийнхэн маань хүүхдийн мөнгөний санхүүжилтийг хүүхэд бүрийн дансанд оруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна. 

Иргэдээс маань ч ийм хүсэлт зөвхөн Засгийн газарт ч биш арилжааны банкуудад ч ирсэн байна. Бид нөхөж өгч байгаа учраас нийтдээ 3.4 сая ширхэг гүйлгээ хийгдэж байна. Маргааш /Өнөөдөр 2017.07.07-нд/ бүх хүүхдийн дансанд орсон байх болно" хэмээн өчигдөр мэдэгдсэн.

Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкин дахь дансанд нь орно

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас энэ талаар "Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкин дахь дансанд нь мөнгө орсон байх болно.

Харин шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлж амжаагүй бол эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банкинд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авна" гэсэн мэдээлэл өгсөн юм.