Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчид ХАРИУЦЛАГА хүлээлгэх долоон үндэслэл

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Сонгогчдын боловсролд-

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна.

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлжээ.

Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:

  1. Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,
  2. Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  3. Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
  4. Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  5. Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  6. Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  7. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

 

Эх сурвалж: СЕХ