Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ким Жон Ун аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөн нь

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сарын 4-нд Хойд Солонгос шинэ төрлийн пуужин туршсан нь дэлхий нийтийг цочроосон билээ. Тэгвэл саяхан бас нэг цочмоор дүрс бичлэг интернэтэд тарсан байна.

Уг дүрс бичлэгт харвахаар бэлдэж байгаа алсын тусгалын баллистик пуужингийн дэргэд Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Ун тамхи татан алхалж байгаа нь харагджээ.

Эндээс харвал тус улсын армийнхан аюулгүй ажиллагааны хатуу дүрмээ зөрчихийг их удирдагчдаа зөвшөөрдөг бололтой.

Энэхүү пyужин нь шингэн түлшээр ажилладаг нь маш эрсдэлтэйд тооцогддог. Ямар ч хатуу хяналттай ажиллахад шингэн түлшний эрсдлийг өндөр гэж үздэг юм. 1980 онд АНУ-ын Titan II шингэн түлштэй пуужин ердөө нэг суурь нь бага зэрэг зөрснөөс болж түлш нь гадагш алдагдан дэлбэрч байсан гэнэ. Өнөөдөр Америкт дан хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүрийг ашигладаг.

Тиймээс Ким Жон Уны үйлдэл нь маш аюултайд тооцогдож байна.

Diplomat сэтгүүлийн эрхлэгч Анкит Пандагийн анх олж тараасан дүрс бичлэгийг эндээс үзнэ үү:

Эх сурвалж: Business Insider