Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркелийн хариуг Польшийн тэргүүн хатагтай өгч, Трампыг эвгүй байдалд оруулав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхээр Цагаан ордонд Германы канцлерь Ангела Меркелийг хүлээн авч уулахдаа Дональд Трамп гар барих санаачилгыг нь хараагүй мэт өнгөрөөж, канцлерийг эвгүй байдалд оруулж байв.

Тэгвэл энэ үйлдлийнх нь хариуг өөр нэг Европ хатагтай АНУ-ын ерөнхийлөгчид өгч чаджээ. Өчигдөр Варшавт айлчилж байгаа Трампын гар барих оролдлогыг Польшийн тэргүүн хатагтай Агата Корнхаузер Дуда үл хэрэгсэн Меланиатай түрүүлж гар барьсан байна.

Дараа нь тэргүүн хатагтай Трамп руу эргэж гар барьжээ. Ер нь Дональд Трамп ерөнхийлөгчийн суудалд сууснаасаа хойш гар барилттай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдээгээд байна.

Тэр Меркельтэй гар барилгүй өнгөрч байснаас гадна Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэн нь чанга атгахаа үзэн өрсөлдөж байсан. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нартай гар барилцсан тохиолдлууд нь хэвийн бишд тооцогдож дуулиан дэгдээж байжээ.

 

Эх сурвалж: Time.Com