Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 17:00 цаг гэхэд хүүхдийн мөнгөний НӨХӨН ОЛГОЛТыг бүрэн шилжүүлж дуусна гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний талаар өнөөдөр мэдээллээ.  Тэрбээр "2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа. 

Сангийн яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас Монголбанк руу мөнгө нь шилжчихсэн.  Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлсэн учраас данс руу хүүхдийн мөнгө нь ороод эхэлчихсэн. 

Маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна.  

Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долоодугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тийм учраас маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. 

Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм байна.