Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Долоодугаар сарын 7-16-ныг дуустал дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ"

ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэх арга хэмжээ, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах талаар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/policemng/videos/747190078820900/
Замын хөдөлгөөнийг нэг чигийн үйлчилгээнд оруулна

Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Наадмын үеэр ЗЦГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Долоодугаар сарын 7-16-ны дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Автомашины тусгай зөвшөөрөл хийгдэнэ.

Г зөвшөөрөл дээр 6,000 мянган тээврийн хэрэгслийг шинээр төлөвлөсөн.

Хүй долоон худаг дээр 7,000 автомашины зогсоолыг бий болгосон.

Дүнжингарав болон Мишээл экспо дээр автомашины зогсоолууд бий.

Мөн том оврын тээврийн хэрэгслүүд үйлчилнэ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Олон нийтийг аюулгүй байдлаар хангах үүндээс замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулдаг.

Албан ёсоор Соёолон насны морины уралдааны үеэр буюу долоодугаар сарын 12-ны өглөө Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худгийн Г, Ү-рүү салдаг уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худаг орчимд 51 байршилд хяналтын камер суурилсан. Ингэснээр гэм хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. 

Зөвхөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна 88 тэмдэг 10 гарц гармыг шинээр зохицуулахаар болсон.

Зам дээр машины зөвшөөрлийн тэмдгүүдийг маш сайн тавьж өгнө" гэлээ. 

Барианы газар болон Хүй долоон худгийн хашаанаас сурвалжлага бэлтгэхийг нээлттэй болгосон
 
Гэрэл зургийг Mpa.mn

ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга хурандаа н.Энхбат "Цагдаагийн байгууллага иргэдийн аюулгүй байдлыг хангаж 2017 оны долоодугаар сарын 06-наас 14-нийг хүртэл өнөдржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийт 398 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. 

Байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулж байгаа. Эдгээр постууд нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллаж байна.

Барианы газар болон Хүй долоон худгийн хашаанаас сурвалжлага бэлтгэхийг нээлттэй болгосон"гэв.