Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Венесуэлийн сөрөг хүчний парламентчдыг зодож бэртээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчид болох 100 орчим хүн төмөр хоолойгоор зэвсэглэн Үндэсний Ассемблейн байранд дайран орж, сөрөг хүчний хууль тогтоогчдыг зодсон хэрэг гарчээ.

Тэд нийт 15 хүнийг зодож бэртээснээс гурав нь хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бол бас зарим сэтгүүлчдийг дээрэмдсэн байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд Венесуэл улс эдийн засаг, улс төрийн гүн хямралд ороод байгаа. Засгийн газрын эсрэг тэмцлийн үеэр нийт 91 хүн амиа алдаад байна.

Өчигдөр сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Николас Мадурог “дарангуйлагч” хэмээн цоллосны дараа ерөнхийлөгчийн талынхан парламентын ордны гадаа цугларч, энэ хэрэг гарсан юм.

Уг хэрэг явдал гарч байх үед ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн тусгаар тогтнолын өдөрт зориулсан цэргийн парадад оролцож байжээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider