Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Цуёоши Авай: Энэ жилийн түрүү бөхийг "Ланд круйзер 200" VXR машинаар урамшуулна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Тоёота Моторс корпораци хамтран наадмын түрүү бөхийн бай шагналын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тоёота Моторс Корпораци 2017 оны долоодугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах "Үндэсний их баяр наадам-2017"-ын албан ёсны түншээр ажиллаж байгаа юм байна. 

Тоёота Моторс Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Цуёоши Авай "Тоёота моторс корпораци нь Үндэсний их баяр наадмын түншээр дөрөв дэх жилдээ оролцож байна.

Энэ жилийн хувьд түрүү бөхийг "Ланд Круйзер 200" маркын автомашинаар урамшуулна.

Ланд круйзер машинуудын дундаас хамгийн өндөр зэрэглэлд ордог VXR машиныг бид бүхэн түрүү бөхийн бай шагналд бэлдээд байна.

Үүнээс гадна бид Сүхбаатарын талбайд тусгайлан тайз засаж, хүрэлцэн ирсэн наадамчин олондоо сонирхолтой үзүүлбэр, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, баяр наадмын үйл ажиллагааг дэмжин ажиллана" гэлээ.

Баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг гардуулах хүндэтгэлийн ажиллагаа Сүхбааарын талбайд долоодугаар сарын 13-ны 11:30 цагт явагдах юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn