Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын банкны системийг ТОГТВОРТОЙ гэж үнэлэв

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 7 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Олон улсын Мүүдис /"Moody’s”/ агентлаг Монгол Улсын банкны системийн хэтийн төлөвийг сөрөг үнэлгээнээс тогтвортой төвшинд шилжүүлжээ.

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй зэрэгцэн Оюутолгойн далд yypxaйн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирж, эрдэс баялгийн үнэ ханш өнгөрсөн оны уналтаас дээгүүр байх зэрэг нь Монголын эдийн засгийг тогтворжуулж ирэх жилээс өснө хэмээн шинжээчид үзэж буй.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 0.2 хувиар буурах ч ирэх онд 1.8 хувьд хүрч өснө гэсэн байна.

Түүнчлэн Олон улсын валютын сангаас Монголын банкны хөрөнгийг үнэлэх ажлыг хийж байгаа.

Мүүдис агентлаг Монголын арилжааны 14 банкны долоо нь засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч банктай хамт үнэлсэн байна. Эдгээр банкнууд 2016 оны сүүлийн байдлаар нийт зээлийн системийн 90.1 хувь, хадгаламжийн системийн 91.1 хувийг эзэлж байсан юм.

Зураг