Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулга: Хан хэнтий нутгаас төрөн гарч байгаа залуу улстөрчдийг хүчингийн хэрэгтэй холбож ярьдаг

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"УИХ-ын гишүүн Д.Гантулга яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. ШУУД үзнэ үү. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/694087140776857/

"Хуулийн байгууллага надаас ямар нэгэн мэдээлэл авъя гэвэл би хэзээ ч мэдээлэл өгөхөд бэлэн"

УИХ-ын гишүүн Б.Гантулга "Нэр нь тодорхойгүй хаягаас мэдээлэл ирсээр Гантулга гэдэг хүн хүчин хийсэн гээд мэдээлэл тарчихлаа. Би хэлдэгээ хэлсэн.

Зургаадугаар сарын 29-ний өдөр анх мэдүүлэг авсан. 7 хоногийн дотор мэдүүлэг гаргах эрхтэй байдаг юм байна.

Зургаадугаар сарын 12-ны өдөр намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн Наранзаяа болон Саранзаяа, Ичинноров нарын нэрийг өчигдөр гомдол гаргаж өгсөн. Эмнэлэг дээр намайг очсон мэтээр бичлэг цацагдсан. Үүнийг би улс төртэй холбоотой гэж ойлгож байна. Мэдээлэл мушгигдаж байна.

Офшор данстай холбоотой мэдээлэлтэй яг зэрэг энэ мэдээлэл гарсан. Ардчилсан намын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл цацагдаж байгаа нь улс төртэй холбоотой гэдгийг илэрхийлж байгаа юм.

Би ямар нэгэн мөнгө хүнд өгөх битгий хэл өөрийн орон сууцгүй хүн.

Ер нь Хан хэнтий нутгаас төрөн гарч байгаа залуу улстөрчдийг хүчингийн хэрэгтэй холбож ярьдаг. Залуу улстөрчдийг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна.

"Зургаадугаар сарын 11-ний орой би саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд байсан. Өглөө нь гараад явсан"

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Үйл явдал болсон тэр өглөө та яг хаана байсан юм бэ?

-Зургаадугаар сарын 11-ний орой би саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд байсан. Өглөө нь гараад явсан. 

-Тэр айлд хоносон нь бол үнэн юм байна тийм үү?

-Тиймээ үнэн. Би дотуур хувцасаа өмсөөд гарсан. 

-Таныг хоноход хүчиндүүлсэн гээд байгаа охин байсан юм уу?

-Орой нь ороход байгаагүй. Өглөө нь байсан. 

-Таны хувьд хэрэгт холбогдчихсон байж энэ талаараа төрийн ордонд мэдээлэл хийх эрх байгаа юу?

-Энэ үйл явдал зохион байгуулалттайгаар хийж байгаа үйл ажиллагаа.

Энийг би анхнаас нь зохион байгуулсан гэж бодохгүй байна.

Дунд үеэс нь улс төр орж ирээд энэ зохион байгуулалттай үйл явдлыг өрдсөн. 

-Та үнэхээр энэ хэрэгт холбогдоогүй юм бол яагаад гэрчтэй тохиролцох талаар ярьсан юм бэ?

-Би үүн дээр тодорхой тайлбар өмнө нь өгсөн. Дүү нь намайг цагдаагийн байгууллагад өглөө гэдэг мэдээлэл гарсан. 

Сайтуудаар явж байгаа мэдээллээр өөрсдийнх нь өргөдлийн тайлбар байгаа. Би энэ хүнийг гүтгэсэн гэсэн. 

Саранзаяа болон Наранзаяа нарыг харлуулах биш цаад хүмүүстэй нь ярих хэрэгтэй.

Өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд хуулийн байгууллага надаас ямар нэгэн мэдээлэл авъя гэвэл би хэзээ ч мэдээлэл өгөхөд бэлэн.

Прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Дараагийн шатанд шилжих талаар яригдаж байгаа. Дараагийн шатанд шилжсэн ч хуулийн байгууллагад би мэдээлэл өгөхөд бэлэн.

Дүү чинь өнөөдөр намайг гүтгэж байна. Наадахаа хуулийн хариуцлагатай хийгээрэй. Тэгвэл наадахаа хууль хяналтын байгууллагад шалгуул гэж би хэлсэн.

Нэг УИХ-ын гишүүнийг гүтгэдэг Баттулга нарын багийханд хандаж хэлэхэд нэг бол энэ асуудлаа хуулиар нь хэрэгжүүл, үгүй бол гүтгэсэн гэдгээ хүлээ гэж хэлмээр байна.