Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний сурын “Алдар Жем” баг наадмын өмнөх сорилго харваанд өнгөлөг байлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 6
Сурталчилгаа

Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдсэн байна. Хүчит бөхчүүд  нь бэлтгэлээ улам чамбайруулж, уяачид  нь хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, эрхий мэргэн харваачид нь  нумаа хөвчлөн татаж, түмэн олон баярын уур амьсгалд хэдийнээ шилжижээ.

Үндэсний их баяр наадмын салхийг жил бүр сурын харваачид хагалдаг уламжлалтай бөгөөд энэ сарын 7-нд буюу Баасан гарагт Урианхай сурын харваагаар наадам эхэлнэ. 

 
Харваачдын бэлтгэл хэрхэн хангагдсаныг наадмын өмнө зохион байгуулагдсан Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээн харуулсан юм.  Наадмын өнгийг тодорхойлдог Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 21 аймгийн нийт 540-н харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Жем Интернэшнл компанийн “Алдар Жем” багийн харваач Улсын мэргэн Б.Баярсайхан 37 онож мөнгөн медаль,  Спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг 4-р байр эзэлж хүрэл медаль тус тус хүртсэн юм.
 
 

Багийн харваанд нийлбэр дүнгээр “Алдар Жем” клубын  харваачид 3-р байр буюу хүрэл медаль хүртсэн юм.

Улсын хошой мэргэн, болон улсын мэргэн цолтой 4 харваач, спортын мастер цолтой нийт 20 гаруй шилдэг харваачдаар багаа бүрдүүлсэн Жем Интернэшнл компанийн харьяа “Алдар Жем”-ийн харваачид ийнхүү амжилтаа баталгаажуулж наадмын өмнөх сорилго харваанд өнгөлөг байлаа.

 
 

Шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, зүлэг ногоон дэвжээндээ хүчит бөхчүүд нь барилдаж онч мэргэн харваачдын сум мэргэн байж наадамчин олон минь Үндэсний их баяр наадамдаа өргөн дэлгэр сайхан наадаарай.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.